Лувр-дэлхийн хамгийн алдартай музей

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-03-29 16:32:08

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн хамгийн олон хүн үзсэн музейнүүдийн жагсаалтыг Францын Парис хотын Луврын музей тэргүүлсэн тухай “The Art Newspaper” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, дуучин Бейонсе, Jay-Z нар дууныхаа клипний зургийг Луврт авсан нь уг музейн нэр хүнд 26 хувиар өсөх гол шалтгаануудын нэг болсон байна.


Жагсаалтын хоёрдугаарт, Хятадын Бээжин хотын Үндэсний музей, гуравдугаарт АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан музей бичигджээ.


Дэлхийн хамгийн алдартай музейн жагсаалтын эхний тавд Ватиканы музей, Их Британийн Лондон хотын Тейт Орчин үеийн галерей багтсан байна. Түүнчлэн Лондоны Үндэсний галерей, АНУ-ын Вашингтон хотын Үндэсний урлагийн музей, ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музей болон Их Британийн Лондон хотын Виктория ба Альбертын музей оржээ.

Холбоотой мэдээ