Дорноговийн уяачид амжилттай наадлаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-03-23 15:37:01

Гуравдугаар сарын 20-нд Дорноговь аймгийн Өргөн суманд болсон “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд  тус аймгийн уяачид амжилттай нааджээ.

Хурдан азарганы уралдаанд Дэлгэрэх сумын уяач Г.Адьяасүрэнгийн зээрд айргийн гуравт, их морины уралдаанд Дэлгэрэх сумын уяач Б.Ганболдын бор аман хүзүүнд, хурдан соёолонгийн уралдаанд Улаанбадрах сумын уяач Д.Баярсайханы гоё хүрэн айргийн гуравт, Сайншанд сумын уяач А.Шижирбаатарын зээрд айргийн тавд тус тус хурдалсан аж.

Мөн   Дэлгэрэх сумын уяачдын холбоо хамгийн их айраг түрүү авсан холбоогоор шалгарч “Мөнгөн морь” шилжин явах цомын эзэн болов. Харин хурдан азарганы түрүү магнайгаар Улаанбаатар хотын  уяач Ш.Үнэнбатын хээр азарга, Төв аймгийн Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн хээр морь  их насны морьдын уралдаанд өнгөлсөн бол хурдан соёолонгийн уралдаанд Говь-Алтай аймгийн уяач С.Балдандоржийн хул үрээ давхисан байна.

Дашрамд дурдахад тус аймгаас 2009, 2010 оны улсын баяр наадмын их насны түрүү морьд тодорч байсан билээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ