Дулааны 2-р станцыг төрийн өмчид шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-22 16:21:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Дулааны 2-р станцыг Орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэн хүлээлцэх ажил өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ ажлын хүрээнд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга Т.Батдондогоор ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж, зохих арга хэмжээг авч ажиллалаа.

Дулааны 2-р станц нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд Улаангом хотын төвлөрсөн дулаан хангамж хэрэглэгчдийн 50 гаруй хувийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг юм. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байжээ. Иймээс тухайн Дулааны станцыг төрийн өмчид шилжүүлэн авч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахаар болсон байна.

Холбоотой мэдээ