Малын зах, худалдааны төвүүдээс сар бүр урьдчилан сэргийлэх хяналтын шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-25 10:57:30

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Зоонозын өвчин судлалын төвөөс эпизоотологийн шинжилгээний календарчилсан төлөвлөгөөний дагуу долоон суманд шинжилгээ хийжээ.

Түдэвтэй, Сонгино, Алдархаан, Баянтэс зэрэг долоон сумын нийт 99,0 мянган га талбайд шинээр байгалийн голомт илрүүлэх, голомтын төлөв байдлыг хянах зорилгоор гүнзгийрэл, хайгуулын шинжилгээг хийсэн байна. Шинжилгээ, хайгуулаар байгалийн голомтын халдвар бага зэрэг үзүүлэлттэй гарсан байна.

Мөн Улиастай сумын түүхий эд, малын зах, мах боловсруулах үйлдвэр, худалдааны төвүүдээс сар бүр урьдчилан сэргийлэх хяналтын шижилгээг авч 30-50 дээж материалыг лабораторийн шижилгээнд хамруулдаг байна. Тус төв зооноз, мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчны халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн зааварт орсон вирусын шалтгаант 13, нянгийн шалтгаант 18, эгэл биетнээр үүсгэгддэг дөрвөн төрлийн халдварт өвчнүүдийг эсэргүүцэн судалж урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хамгаалах, арга хэмжээг авдаг аж. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт хүн малын гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Малын өвчингүй эрүүл бүс хэвээр байгаа аж. 

Холбоотой мэдээ