Шри Ланкад үйлдсэн цуврал халдлагын хариуцлагыг “Лалын улс” өөртөө хүлээв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-23 19:23:54

МОСКВА. /RIA Novosti/. Шри Ланка улсад болсон цуврал дэлбэрэлтийн хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.


Гэхдээ халдлагуудад холбоотой гэдгийг тус бүлэглэл баримтаар нотлоогүй байна.


Шри Ланка улсад өнгөрөгч ням гарагт цуврал дэлбэрэлт болсон юм. Эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо болон Баттикалоа хотод, долоо дахь нь тус улсын баруун нутгийн Дехивала хотод, найм дахь нь Коломбо хотын захын хороололд болжээ. Бандаранаике нисэх онгоцны буудалд хүрдэг зам дээрээс бас нэг тэсрэх бөмбөгийг илрүүлсэн байна.


Цуврал халдлагын улмаас 321 хүн амиа алдаж, 520 гаруй хүн шархаджээ.


Террорист халдлагатай холбогдуулан 40 хүнийг баривчилсан байна. Шри Ланкад дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг гашуудлын өдрөөр зарласан юм.


Холбоотой мэдээ