Хүн амын эрүүл мэндийн төлөө бүх салбар хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-03 18:04:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих “Эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагаа-2019” аймгийн анхдугаар зөвлөгөөн болж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө салбар бүр хамтран ажиллахаар болов. 

Энэ үеэр ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэр, цаашдын хамтын ажиллагаа” илтгэл, “Нийгмийн салбаруудын хамтын ажиллагаа ба эрүүл мэнд” илтгэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр “Эрүүл мэндийн  салбарын бодлого чиглэл, бусад салбаруудын үүрэг оролцоо” илтгэл, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  дарга Ж.Лхагвасүрэн  салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөний  танилцуулга, Тариалан, Рэнчинлхүмбэ, Их-уул, Мөрөн сумын 7-р  цэцэрлэг  салбар дундын  хамтын  ажиллагааны  чиглэлээр  хэрэгжүүлж  буй үйл  ажиллагааны  туршлагаа  танилцуулав.

Эрүүл мэнд гэдэг хамгийн нэн тэргүүнд тавих асуудал юм. Тиймээс цаашид албан байгууллага, сум, аж ахуйн нэгжүүдийн удирдлага бүр иргэдийнхээ эрүүл мэндэд цаг гарган үзлэг шинжилгээнд хамруулж өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Зөвлөгөөнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран зохион байгуулж, сумдын засаг  дарга, ИТХ-ын  дарга, Эрүүл мэндийн төвийн  дарга,  сургууль,  цэцэрлэгийн  захирал,  эрхлэгч,  орон нутгийн  засаг  захиргаа,  аж  ахуйн  нэгжийн дарга, төрийн  бус  байгуулага, сайн  дурын  ажилтан,  ЭМГ-ын  дарга,  мэргэжилтнүүд, НЭ-ийн  дарга,  тасгийн  эрхлэгч,  Монгол Улсын  хүний  гавьяат  эмч, ахмадын  төлөөлөл бүхий 250 гаруй  төлөөлөгч  оролцож орон нутагт эрүүл мэндийн салбар, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ хэлж, албаны хүмүүсээс мэдээлэл зөвлөгөө авдаа. 

Холбоотой мэдээ