Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-13 15:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13-27-нд бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулна.


2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай  38 232 хүүхэд  элсэнэ.  Элсэлтийг  2019-2020 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор зохион байгуулах юм.



Нэгдүгээр ангид 2013  оны 1 дүгээр сарын 1-нээс  мөн оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ.


Таван настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй аж.

Элсэлтийн явцын мэдээг энэ сарын 17, 24-нд гаргаж мэдээлэх юм. Элсэгчид бүртгүүлэхдээ Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, Эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг зэргийг бүрдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.


Холбоотой мэдээ