Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 35 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-21 16:48:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт дархлаажуулалтын 10 хоногийн аян амжилттай үргэлжилж байна. 

Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног” аяныг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн байна.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 207 тоот тушаалын дагуу уг аяныг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор  улс орон даяар зохион байгуулж байгаа юм. 

Өмнөговь аймгийн хэмжээнд 10-18 насны нийт 9306 хүүхдэд уг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар төлөвлөсөн байна. Одоогоор дархлаажуулалт 35 хувьтай байгаа гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Сургууль болон цэргийн ангиуд дээр дархлаажуулалтын түр цэгийг байгуулан ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ