ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтын баг үзүүлбэр үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-27 18:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо.


Ойн хүрээнд А.А.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын бүрэлдэхүүнийг Монгол Улсад урьж тоглуулах талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Мөн ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтын баг үзүүлбэр үзүүлэх гэж буйг мэдээлэв.


Халхын голын байлдааны ялалтын түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тохиролцсон. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 45 хувьтай. Ойн үеэр жишиг сумын нээлтийг хийх юм байна.


Халхын голын байлдааны ялалт бол Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг. Энэхүү ялалтын ач холбогдлыг залуу, хойч үеийнхэнд сурталчлан таниулах нь чухал гэж Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Холбоотой мэдээ