УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо Төрийн ордонд өнөөдөр хуралдана.
Тодруулбал, 14.00 цагт Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсоно. Хамтарсан хуралдааны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тусдаа хуралдаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. Мөн Өргөдлийн байнгын хороо Аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох юм.
Харин 16.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах бөгөөд хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ

