Сурагчдын инженер сэтгэлгээг хөгжүүлэх тоглоом бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-29 16:26:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтэс, Нийгмийн харилцааны хэлтсийн удирдлагууд өнөөдөр ерөнхий боловсролын дөрвөн сургуульд сургалтын хэрэглэгдэхүүн гардуулан өглөө.

Энэхүү “LEGO” тоглоомыг ашиглан хүүхдүүд робот зохион бүтээж, програм бичиж сурах юм. Сурагчдын инженер сэтгэлгээг хөгжүүлэх энэхүү тоглоом тус бүр нь 3 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 16 сургуульд өгөх юм.

Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, номыг аймгийн бүх сургууль, цэцэрлэгт өгч оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа юм. 

Холбоотой мэдээ