Хог хаягдал ачсан хөлөг онгоц Канадыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-31 12:02:49

ОТТАВА. /TASS/. Канадын хог хаягдал бүхий чингэлгийг ачсан хөлөг онгоц Филиппиний Субик боомтоос Канадын Ванкувер хотыг зорин хөдөлсөн тухай телевизийн  “CBC” суваг мэдээлэв. Ачааны хөлөг онгоцыг Филиппин дэх Канадын Элчин сайдын яамны дипломатууд хянажээ.


2013-2014 онд хууль бусаар хил дамжуулан тээвэрлэсэн хог хаягдлууд нь хүрээлэн буй орчинд болон хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа учир Канад руу буцаах ёстой гэдэг шийдвэрийг Филиппиний шүүх 2016 онд гаргасан байна. Тухайн үед Канадын эрх баригчид хог хаягдал ачсан чингэлгүүд нь Засгийн газарт хамаагүй арилжааны үйлчилгээний асуудал гэж мэдэгдэж байсан боловч дараа нь буцаан авахыг зөвшөөрчээ. Филиппиний эрх баригчид эцсийн хугацааг тавдугаар сарын 15-наар тогтоосон бөгөөд хугацаа өнгөрсний дараа Элчин сайдаа болон Ерөнхий консулуудаа Канадаас эргүүлэн татжээ.

Холбоотой мэдээ