“Монгол базальт”-ын хувьцааны ханш өндөр хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-03 19:06:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 18 ХК-ийн 188.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.7 сая ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс гурван ХК-иийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Тавантолгой" болон  "Монгол Базальт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" болон "Талх Чихэр" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.03 хувиар буурч, 19790.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.387.797.436.578.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Өнгөрсөн долоо хоногийн хувьд Монголын Хөрөнгийн биржид таван удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 481.777.906.45 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 41 компанийн 2.979.933 ширхэг хувьцааг 481.777.906.45 төгрөгөөр арилжаалсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

DBL

ДАВААНБУЛАГ

643,396

97,882,512

2

GOV

ГОВЬ

309,459

88,084,094

3

MFC

МОНОС ХҮНС

820,414

58,737,347

4

TTL

ТАВАН ТОЛГОЙ

7,859

52,041,500

5

APU

АПУ

81,034

46,171,503

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

MSDQ

Масдак ХХК

1,296,471.00

197,927,851.00

2

GLMT

Голомт Капитал ХХК

999,606.00

120,060,768.84

3

TDB

Ти Ди Би Капитал ХХК

582,326.00

87,231,480.78

4

MNET

Ард секюритиз ХХК

432,381.00

86,876,590.64

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

445,002.00

76,977,290.08

жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар өнгөрсөн долоо хоногт үнэ цаас арилжаагүй байна. Энэ оны тавдугаар сарын 27-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.382.754.243,919.78 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19997.24  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Холбоотой мэдээ