Монгол-Польшийн бизнес уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-05 18:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Польш улсын хоорондын худалдаа 40 сая ам.доллароос 100 сая ам.долларт хүрээд байна.

Энэ талаар БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко мэдэгдлээ. Тэрээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзах үеэр БНПУ-ын Гадаад Харилцааны дэд сайд Мачей Ланг ирэх долдугаар сарын 9-13-нд Монгол Улсад албан ёсоор айлчлах гэж буй талаар мэдэгдээд, энэ үеэр Монгол-Польшийн бизнес уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.  Бизнес уулзалт долдугаар сарын 9-нд болох бөгөөд Польш улсаас ХАА, хүнс, эм хангамжийн чиглэлийн томоохон компаниудын төлөөлөл ирэх юм.

Манай улс Польш улстай 1950 оноос дипломат харилцаа тогтоожээ. Манай улсын гадаад худалдааны эргэлтэд Польш улс чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, ХАА-н бүтээгдэхүүн нь харьцангуй хямд байдаг Польш улсаас лаазалсан ногоо, нөөшилсөн жимс, гахайн мах, барилгын материал ихээр импортлох болсон юм.

Холбоотой мэдээ