Ой тэмдэглэх сумын баяр наадмыг долдугаар сарын сүүлчээр товлолоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-12 23:23:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга сумдын энэ жилийн баяр наадмын хугацааг тогтоосон шийдвэр гаргасан байна.

          Энэ жил үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойгоо тэмдэглэх Орхон, Сэлэнгэ сумын баяр наадмыг долдугаар сарын 25-27, Рашаант сумын баяр наадмыг мөн сарын 21-22-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

          Харин бусад сумын баяр наадмыг ирэх сарын 2-9 өдөр зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Булган аймагт энэ жилийн Үндэсний их баяр, Ардын хувьсгалын ойн баяр наадам Тэшиг суманд зохиох “Эв мод”, “Алтаргана” наадмаар эхлэх юм.

Холбоотой мэдээ