Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-12 23:40:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг боллоо. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажилласан байна.

          Архивын ерөнхий газрын лавлагаа үйлчилгээний төвийн эрхлэгч С.Шижирбаатар:

        - Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг дөрвөн жилд нэг удаа болдог. Архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн ашиглалт, төрийн ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлээр улсын үзлэгийг хийлээ. Аймгийн ИТХ, ЗДТГ, Хутаг-Өндөр, Булган суманд ажиллалаа. Энэ жилийн улсын үзлэгийн онцлог нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа явдал юм гэж ярилаа.

          Тус аймагт хийсэн улсын үзлэгийн мөрөөр хийх ажлын талаар зөвлөмж өгсөн байна. 

Холбоотой мэдээ