Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-13 17:55:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагааг нүүрс тээвэрлэлтийн болон технологийн горимтой холбоотой зөрчлийг арилгаж дуусгах хүртэлх хугацаанд түр хориглосон 

Гэтэл Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэж байна гэсэн мэдээлэл аймгийн Засаг даргад ирсэн байна. Тус мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. “Хэрэв аймаг орон нутгаас гаргасан тогтоол шийдвэрийг зөрчин хулгайгаар нүүрс тээвэрлэсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол тухайн асуудалд холбогдсон хүн бүртэй хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.

“Могойн гол” ХК  нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг байсан. Энэ үеэр зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдсэн,44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн учраас тээвэрлэлтийн болон технологийн горимтой холбоотой  зөрчлийг арилгаж дуусгах хүртэлх хугацаанд түр хориглоод байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ