Хачигт халдварын 50 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-13 20:00:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт энэ оны дөрөвдүгээр сараас хойш хачигт халдварын 50 тохиолдол бүртгэгджээ.  Дээрх тохиолдлуудын 70 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас, үлдсэн 30 хувь нь хачигт халдварын голомтот бүс нутаг болох Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр гэх мэт сумаас бүртгэгдээд байна хэмээн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Мөн улирлын чанартай уг өвчлөлд өртөхгүй байхын тулд иргэд онцгой шаардлагагүй бол хөдөө орон нутгаар зорчихгүй байх, ямаа самнахдаа битүү, аль болох тод өнгийн хувцас өмсөх, 2-3 цаг тутамд хачиг унасан эсэхийг шалгахыг анхаарууллаа. Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, сульдах зэрэг шинж тэмдэг илэрч биеэр тууралт гарвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөв.

 

Холбоотой мэдээ