Ихэнх нутгаар бороо орно

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-06-15 08:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 6 дугаар сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.


Холбоотой мэдээ