Ном худалдан олсон мөнгөө О.Дөлгөөний эмчилгээний төлбөрт хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-02 22:35:45

Увс /МОНЦАМЭ/Гиваан баатрын талбай дээр Спортын мастер О.Дөлгөөний хандивын аянд зориулан сурагчдын "Хөгжлийн тулгуур" бүлгэмээс санаачлан “Номын хямдрал” аяныг өнөөдөр зохион байгууллаа.  

Тус бүлгэмийн гишүүдийн зүгээс ард иргэд болон албан байгууллагуудаар гурван өдрийн турш явж номын хандив цуглуулан, цугларсан номоо зарж борлуулан олсон ашгаа О.Дөлгөөний эмчилгээний төлбөрт хандивлах юм байна. Аймгийн Төв номын сангаас энэхүү аяныг дэмжиж, зохион байгуулалтын тал дээр голлон ажиллаж байгаа бөгөөд өөрийнхөө байгууллагын номноос зараагүй байна. Гиваан баатрын талбай дээр оройны 8 цаг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээг ард иргэд өргөнөөр сонирхож, бүх төрлийн шинжлэх ухааны номуудыг хамгийн хямдаар худалдан авч энэхүү сайн дурын аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Холбоотой мэдээ