Ховд аймагт сүү 1500-2500 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Зуны улиралд иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгддэг. Тиймээс орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар тодрууллаа.
Ховд аймгийн төв
зах дээр үхрийн сүү литр нь 1500, ямааны сүү 2000-2500 төгрөгийн үнэтэй
байна. Харин тараг литр нь 2500-3000, хоормог 8000, гүүний айраг 4000
төгрөгийн үнэтэй худалдаж байна.
Мөн ааруул, шар
тос, айргийн тос кг тутамд 20 мянга, бяслаг 15-20 мянга, аарц 6000, өрөм, зөөхий 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмнөх жилтэй
харьцуулахад сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ханш их, бага хэмжээгээр нэмэгдсэн гэж худалдаачид
хэллээ.
Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний бие махбодийг тэжээлийн чухал хэрэгцээтэй бүх бодисоор хангадаг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн уураг, тос, нүүрс ус зэрэг үл орлогдох биологийн 100 гаруй нэгдэл агуулдгаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс давуу талтай гэнэ.