Шереметьевод нисэх онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үед найман хүн бэртжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-07-19 10:02:30

МОСКВА. /TASS/. Баасан гарагт Шереметьево нисэх онгоцны буудалд “Nordwind Airlines” компанийн нисэх онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үед найман хүн бэртсэний хоёрыг нь эмнэлэгт хүргэсэн гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны /ОБЯ/ Москва мужийг хариуцсан Удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.


ОБЯ-ны Удирдах газраас мэдээлснээр, “Армений Ереван хот руу нисэх гэж байсан Boeing-747 нисэх онгоцны баг хөөрч, буух зурвасаар явж байх үедээ нисэгчийн бүхээгт утаа гарсан гэсэн дохио өгчээ”. Нислэгийг зогсоож, зорчигчдыг хийлдэг шатаар нүүлгэн шилжүүлэн нисэх онгоцны буудалд хүргэсэн байна. Онгоцонд нийтдээ 187 хүн байжээ. Уг онгоцонд гал эсвэл утаа гарсан шинж тэмдгийг Онцгой байдлын албаны төлөөлөгчид илрүүлээгүй байна.


“Ереван руу нисэх нөөц онгоцыг бэлдэж байна” гэж ОБЯ-ны Удирдах газрын төлөөлөгч мэдээлжээ.


Холбоотой мэдээ