Усан хилийн хамгаалалтад шилжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-02 13:31:05

Дорнод/МОНЦАМЭ/.“Усан хилийн хамгаалалт” төслийн хүрээнд Дорнодын хилийн 0306 дугаар ангийн Булан дэрс, Буйрын заставууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар техник тоног төхөөрөмжөө шинэчилж Буйр нуурын орчимд усан хилийн хамгаалалтад шилжин ажиллаж эхлэв. 

Учир нь хилийн цэргийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрлах Буйр нуур БНХАУ-тай 30.7 км усаар хиллэдэг бөгөөд

загас агнуурын үе эхлэх үеэр өмнөд хөршөөс Буйр нуураар дамжин усаар хил зөрчигчид ирэх байдал гардаг тул нуурын орчмыг хамгаалах шаардлага үүссэн байна. 

Холбоотой мэдээ