Баян-Өлгий аймгийн Булган суманд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-06 13:28:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн Хужирт хэмээх газарт энэ сарын 05-ны 13:01 цагт газар хөдөлжээ.

Тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт дөрвөн километр зайтай бөгөөд газар хөдлөлтийн хүч 4,1 магнитуд байжээ.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр чичирхийлэл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй байна. 

Холбоотой мэдээ