ГХ-ны сайд Д.Цогтбаатар Украинд суух Өргөмжит консулыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-23 20:01:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украинд суухаар томилогдсон Өргөмжит консул Эдуард Рубаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол, Украин хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцав. Одоогийн байдлаар, 300 орчим монгол иргэн Украин сурч, ажиллаж амьдардаг. Өргөмжит консулын газар нээгдсэнээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Холбоотой мэдээ