Нидерландууд Украиныг ЕХ-нд элсэхийг эсэргүүцсэн санал өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-07 10:20:00

МОСКВА. /TASS/. Украин улсыг Европын Холбоонд /ЕХ/ нэгтгэх тухай гэрээг батлах асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулга хүчин төгөлдөрт тооцогдож, түүнд оролцогчид уг баримт бичгийг батлахыг эсэргүүцсэн санал өгсөн байна. Энэ тухай “BNO News” агентлаг саналын асуулгын дүнг иш татан мэдээлжээ.

Нидерландад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогсдын 38.1 хувь нь дээрх гэрээг батлахыг дэмжсэн бол 61.1 хувь нь эсэргүүцсэн санал өгсөн байна. Засаг захиргааны бүх нэгжид санал хуудсуудыг тоолж дууссаны дараах байдлаар санал асуулгын ирц 32.2 хувьтай байсан нь уг санал асуулгыг хүчин төгөлдөр гэж тооцоход хангалттай 30 хувиас давсан үзүүлэлт юм.

Санал асуулгын эцсийн дүнг дөрөвдүгээр сарын 12-нд танилцуулах төлөвтэй байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ