Өнөөдөр тэгш, маргааш сондгой дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-08-31 12:24:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлд замын ачаалал эрс ихэсдэг тул амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ангилан явуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байна.

Захирамжийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний бямба гаригт тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох юм. Маргааш буюу есдүгээр сарын 1-ний ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.Тэгэхдээ өглөөний 08 цагаас оройны 20 цаг хүртэл энэ зохицуулалтаар замын хөдөлгөөнд оролцох юм байна.


Холбоотой мэдээ