“Эртэч Сэврэй-2016” аян өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Сэврэй суманд “Эртэч Сэврэй-2016” аянг өрнүүлэх юм байна. Сэврэй сумын Залуучуудын холбоо, Сэврэй хөгжил ТББ, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлтэй хамтран гурав дахь жилдээ энэхүү аянг зохион байгуулах гэж байгаа ажээ.
4 дүгээр сарын 11-нээс 5 дугаар сарын 11 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд “Цахим түүхээ сонсож, 900 метр гүйе” гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм.
Тус аянд оролцохыг хүссэн сумын иргэд нийтийн биеийн тамирын талбайдаа өглөө бүр 7 цагт цуглан гүйлтийн дасгал хийж, “Монголчууд цахим түүх” сонсдог номыг судлах аж. Дээрх аянд яагаад гүйх дасгал хийх болсоноо зохион байгуулагчид тайлбарлахдаа “Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний биеийн ерөнхий хөгжлийг сайжруулах, илүүдэл жинг хасах зэрэг маш олон төрлийн сайн талтай” гэлээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн