Улаанбаатарт 9-11 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-04-09 10:39:55

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Тэс, голын хөндийгөөр 0-5 хэм, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ