“Хүрэл тулга” наадам Тариалан суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-10 19:12:20

Хөвсгөл аймгийн шүлэг яруу найрагт дуртай хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний авъяас чадварыг олон нийтэд танилцуулах зорилгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Хүрэл тулга” яруу найргийн наадам Тариалан суманд зохион байгууллаа.

"Хүрэл тулга" наадмыг Монгол Улсын соёлын гавъяат  зүтгэлтэн, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Д.Сүрэнжавын нэрэмжит болгон түүний төрсөн нутагт зохион байгуулжээ.

Наадам дунд анги, ахлах анги гэсэн хоёр насны ангилалд болж  аймгийн 15 сургуулийн 57 сурагч шүлгээ уншин оролцсоноос дунд ангийн сурагчдаас Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Мөнхжаргал тэргүүн байрт, ахлах ангийн сурагчдаас Ирээдүй сургуулийн 12-р ангийн сурагч Энхбуян нар түрүүлж улсын уралдаанд оролцох эрх авчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ