Энэ онд Мөрөн сумын 585 иргэнд газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-10 19:18:07

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11 мянга гаруй өрхийн иргэд амьдардаг боловч Мөрөн сум өөрийн гэсэн газар нутаггүй тул иргэн бүр хуулиар хүлээсэн өрхийн газраа авах боломжгүй  сүүлийн хэдэн жил хамгийн их тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Энэ жилийн хувьд Мөрөн суманд 585 иргэнд газар олгохоор төлөвлөсөн боловч иргэдээс их хэмжээний газар авах өргөдөл ирсэн тул одоогийн байдлаар газар авах өргөдлийг түр зогсоосон байна. Хүлээн авсан өргөдлийг дахин хянаж, шүүж үзээд өмнө нь газар авч байсан иргэд байвал хасч, газар олгох тооноос өргөдлийн тоо бага байвал газар авах өргөдлийг дахин авах гэнэ. Мөрөн сум нь Түнэл сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр иргэдэд газар олгох боломжтой ба өнгөрсөн онуудад 2000 гаруй өрхүүдэд газар олгожээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ