Зөвшөөрөлгүй газар тамхи худалдан борлуулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:54:22

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж аймгийн Засаг даргын захирамжийг зөрчин оройн 22 цагаас хойш ажиллаж байсан 7-р багийн Норовлин, Хүрмэн, Хэрлэн дэлгүүрүүдээс 143 хайрцаг тамхи, 294 литр пиво, 41 литр архийг хураан авчээ.

Тус аймгийн хэмжээнд тамхи худалдан борлуулах зөвшөөрөлтэй 110 дэлгүүр байдаг боловч зөвшөөрөлгүй дэлгүүрээр тамхи худалдсаар байгаа зөрчил гарч байгаа гэнэ. Мөн сар шинийн баярын үеэр болон 3 сард Мөрөн сумын бараан захын гаднах талбайд иргэд ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэх стандартын шаардлага хангаагүй Талка архи, Сангриа дарс зэргийг худалдаалж байсныг  хураан авч тухайн иргэдэд торгуулын арга хэмжээ авчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  

Холбоотой мэдээ