БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлал өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-30 08:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.


УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Ярослав Кубераг Сүхбаатарын талбайд угтан авах юм. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм. 


Харин мягмар гаригт /2019.10.01/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, лхагва гаригт /2019.10.02/ Хөшгийн хөндий дэх олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах юм.

Холбоотой мэдээ