Д.Алтанхуяг гавьяат "Соёлыг түгээгч" болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-30 17:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, балетчин Д.Алтанхуягт "Соёлыг түгээгч"  батламжийг МЭХ-ны төв байранд өнөөдөр гардууллаа. 

Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн оноос ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж байгаа салбар бүрийн шилдэг залууст  "Соёлыг түгээгч" батламж гардуулах болсон. Одоогоор шилдэг найман залуу "Соёлыг түгээгч" болсон байна. Ес дэх  "Соёлыг түгээгч" нь МУГЖ Д.Алтанхуяг болов.  "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, МУСТА, жүжигчин А.Ганчимэг, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин, сэтгүүлч Б.Болорчимэг, Азийн мисс А.Аззаяа,  соён гэгээрүүлэгч, гавж Д.Нямсамбуу, "UA consulting" компанийн захирал Б.Урангоо нар энэ батламжийн эзэн болжээ. МУГЖ  Д.Алтанхуягт өнөөдөр "Соёлыг түгээгч"  батламж аваад Монголын эмэгттэйчүүдийн байгууллагаас санаачилсан энэ их үйлсэд манлайлж оролцохоо илэрхийлэн 10 дугаар сарын 8-нд Дорноговь аймгийн залуустай уулзаж, лекц ярилцлага хийнэ гэв.

Холбоотой мэдээ