ДАШТ-ний сүлд дууг Н.Нар-Оюу зохиожээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-03 15:26:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод өнөөдөр эхэлсэн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ний сүлд дууг танилцуулах ёслол болж байна.  

Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээнд 75 орны 300 тамирчин оролцож байгаа юм. “Victory waits for you” буюу "Ялалт чамайг хүлээж байна" дууны үгийг Буриадын яруу найрагч  Галсан Нанзатов, Галина Дондукова нар бичиж, аяыг Монголын дуучин, ая зохиогч Н.Нар-Оюу зохиожээ.


 Н.Нар-Оюу бол манай хөгжмийн нэрт зохиолч, МУУГЗ  Б.Наранбаатарын охин.  ОХУ-ын Санкт-Петербургт төрж Улаан-Үдэд өссөн. Одоо гэр бүлтэйгээ Монгол улсад амьдарч ажиллан монгол, англи, хятад хэлээр уран бүтээлээ туурвиж байна.

Холбоотой мэдээ