Японд амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-15 14:25:27
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японыг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхины улмаас 68 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болж, 200 гаруй хүн гэмтсэн гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт сурагггүй болсон хүмүүсийг олохын тулд аврах багийнхан цагтай уралдан ажиллаж байгаа аж. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, зарим бүс нутагт жилд унах хур тунадасны 40 хувьтай тэнцэх хэмжээний бороо нэг, хоёр өдрийн дотор орсон байна.


Үүний улмаас 200 орчим гол үерлэж, 8000 орчим барилгын нэгдүгээр давхар усанд автаж, 800 гаруй байшин сүйджээ. Хөрсний гулгалт үүсэж болзошгүй аюулаас сэрэмжилж, үерлэсэн голын ойролцоо анхаарал болгоомжтой байхыг цаг уурын мэргэжилтнүүд ард иргэдэд уриалжээ. 

Холбоотой мэдээ