Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-16 10:22:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн байгууллагын 2018 оны ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт - Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эхэллээ.


Ханбогд сумаас Халиут балгас хүртэлх зай 275 км бөгөөд аяллын хугацаа 6 цаг 40 минут байх аж. Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд доорх цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ.


Цагийн хуваарь:

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  • БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ

Зорчих тасалбар:

  • Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
  • Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юанийн үнэтэй байх юм.

Холбоотой мэдээ