Хятадад гахайн махны үнэ огцом өсөв

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-10-31 16:34:33

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, Хятад улсад нэг килограмм гахайн махны үнэ 51.21 юаньд /19 500 төгрөг/ хүрч өмнөх долоон хоногийнхоос 11 хувиар огцом нэмэгджээ. 

Энэ сарын 21-27-нд буюу өнгөрсөн долоо хоногийн байдлаар, Хятадад хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өмнөх долоон хоногийнхоос 4.6 хувиар нэмэгдсэн тухай тус улсын Худалдааны яамнаас гаргасан статистикт дурдсан байна.

Үүнээс гахайн махны үнэ хамгийн өндөр өсөлттэй байсан бол үхрийн махны үнэ 1.2 хувиар, хонины махны үнэ 1.7 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр Хятадад нэг кг үхрийн мах 65.81 юань /25000 төгрөг/, хонины мах 62.73 юанийн /23850 төгрөг/ үнэтэй боллоо.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ