Өсвөр үеийнхэн 100 буудалт даамаар өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын аварга шалгаруулах 100 буудалт даамын өсвөр үеийнхний тэмцээн энэ сарын 27-28-ны өдөр аймгийн БТСГ-т боллоо.
Тэмцээнийг таван насны ангиллаар явуулсан бөгөөд нийтдээ 300 гаруй тамирчин оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэмцээний 5-6 насны эрэгтэйд Цогцолбор 2-р сургуулийн Б.Санчир, эмэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн Д.Гэрэлтуяа, 7-9 насны эрэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн Г.Ариунболд, эмэгтэйд мөн сургуулийн Б.Бархасвадмаа нар тэргүүллээ. Түүнчлэн 10-12 насны эрэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн Г.Золбаяр, эмэгтэйд Ахлах 6-р сургуулийн Б.Туул, 13-15 насны эрэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн Н.Хосбаяр, эмэгтэйд Ахлах 6-р сургуулийн Г.Нямзаяа, 16-17 насны эрэгтэйд Ахлах 6-р сургуулийн Б.Баяндалай, эмэгтэйд Цогцолбор 2-р сургуулийн Д.Одмаа нар тус тус аваргалсан юм.
Тэмцээнд оролцсон баг тамирчдыг багийн дүнгээр байр
эзлүүлэхэд Ж.Цэгмэд дасгалжуулагчтай Цогцолбор 1-р сургуулийн баг тэргүүллээ.
Ангилал тус бүрт эхний 10 байрт орсон тамирчид 2020 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Батламж гардан авсан юм. Аймгийн даамын холбооноос Улаангом сумын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хичээлийн жилийн 1-р улирлын амралтаар жил бүр уламжлал болгон явуулахаар боллоо. Уг тэмцээнийг Улаангом сумын ЗДТГ-аас Увс аймгийн Даамын холбоотой хамтран зохион байгуулсан юм.