“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-12 11:15:35

ВАШИНГТОН. /Sputnik/. Хоёр ослын улмаас сүүлийн есөн сарын турш нислэг үйлдээгүй “737 Max 8” нисэх онгоцыг ирэх оны нэгдүгээр сараас арилжааны үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн найдаж байгаагаа АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани даваа гарагт мэдэгджээ.


737 Max 8” загварын нисэх онгоцнуудыг арилжааны үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах сүүлийн нөхцөлүүдийг биелүүлэхээр ажиллаж байна. Уг нисэх онгоцоор ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна гэж “Boeing” компанийн мэдэгдэлд дурдсан байна. Мөн нислэг үйлдэх зөвшөөрлийг авахын тулд АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газартай /FAA/  нягт хамтран ажиллаж байгааг онцолжээ.


Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезод, энэ оны гуравдугаар сард Этиопт “737 Max” загварын нисэх онгоц осолдсоны улмаас 346 хүн амиа алдсанаас хойш уг загварын нэг ч нисэх онгоц нислэг үйлдээгүй юм.

Холбоотой мэдээ