Энэ оны эхний улиралд 62 ХЗХ зохистой харьцааны шалгуурыг бүрэн хангажээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-05-31 15:59:44

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны 1 дүгээр улиралд 184 хоршоо 61 салбар, 651 ажилтан, 73293 гишүүн (73,014 иргэн, 279 хуулийн этгээд)-тэйгээр 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулжээ. Тэдний 89 нь орон нутагт, 95 нь Улаанбаатар хотод төвлөрч байна.


Энэ төрлийн хоршоо 31 619 зээлдэгчийн 220,265,413.89 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчийн 47.0 хувь Улаанбаатар хотынх, 53.0 хувь нь орон нутгийнх гэнэ. Улаанбаатар хотын гишүүд 163,230,392.59 мянган төгрөг буюу  зээлийн үлдэгдлийн 74.1 хувийг бүрдүүлэв. Харин орон нутгийн  гишүүд нийт зээлийн 25.9 хувь буюу 57,035,021.30 мянган төгрөгийг бүрдүүлсэн байна.


Зээлдэгчийн 99.7 хувь нь хувь хүн, 0.3 хувь буюу 99 нь хуулийн этгээд ажээ. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээл Улаанбаатар хотод 10,977.16 мянган төгрөг, орон нутагт 3,405.28 мянган төгрөг байна.


Мөн хадгаламж зээлийн хоршоод:

  • 55 нь 20-100 гишүүнтэй,
  • 97 нь 101-500 гишүүнтэй,
  • 19 нь 501-1000 гишүүнтэй,
  • 13 нь 1001-ээс дээш гишүүнтэй,

Гишүүдийн 56.9 хувийг 18- 45 насныхан байна.

 

Энэ оны 1 дүгээр улиралд 45 624 хадгаламж эзэмшигчийн 219,943,391.37 мянган төгрөгийг татан төвлөрүүлсэн. Хадгаламж эзэмшигчийн 23 953 нь Улаанбаатар хотын гишүүд, 21 671 нь орон нутгийнх юм. Улаанбаатар хотын гишүүд хадгаламжийн 78.7 хувь буюу 173,144,387.91 мянган төгрөгийг бүрдүүлж байна. Харин орон нутгийн гишүүд 46,799,003.45 мянган төгрөгийг бүрдүүлжээ.  

 

Хадгаламж эзэмшигчийн 45, 624 нь хувь хүн (25740 нь эмэгтэй), 68 нь хуулийн этгээд гэнэ. Нэг хадгаламж эзэмшигчид дунджаар 4820 төгрөг ногдсон. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт 7228 төгрөг, орон нутагт 2159 төгрөг гэнэ.


Санхүүгийн ерөнхий үзүүлэлт

ХЗХ-ны зах зээлийн хөрөнгө (2024 оны 1 дүгээр улирлын байдлаар) 316,175, 331.51 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41,627,395.89 мянган төгрөгөөр өсөж, банкны зах зээлийн 0.6 хувьтай тэнцжээ.

 

Мөн оны эхний улиралд зээлийн үлдэгдэл 7,782,474.52 мянган төгрөгөөр, татан төвлөрүүлсэн хадгаламж 28,493,239.06 мянган төгрөгөөр нэмэгдэв. Зах зээлийн орлого 1,717,839.29 мянган төгрөгөөр, зарлага 1,509,728.99 мянган төгрөгөөр нэмэгдэж  цэвэр орлого 1,860,594.59 мянган төгрөгт хүрсэн байна.


Хөрөнгийн бүтэц

ХЗХ-ны зах зээлийн нийт хөрөнгө 316, 175,331.15 мянган төгрөгт хүрсэн нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 41, 627, 395, 89 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Зээлийн хэмжээ 2023 оны мөн үеэс 7,782,474.52 мянган төгрөгөөр нэмэгдэж 220,265, 413.89 төгрөгт хүрчээ. Мөн 5, 435, 542.52 мянган төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан байна.


Хөрөнгийн төвлөрөл

Хөрөнгийн хэмжээгээр нь ангилахад, хадгаламж зээлийн 4 хоршооны нийт хөрөнгө 10 тэрбум төгрөгөөс дээш 182, 767,646.01 мянган төгрөг байгаа нь зах зээлийн нийт хөрөнгийн 57.8 хувийг, гишүүдийн тоо 19 784 байгаа нь нийт гишүүдийн 26.9 хувийг эзэлжээ.


Зээлийн үйл ажиллагаа

Энэ оны 1 дүгээр улиралд зах зээл дэх нийт зээлийн үлдэгдэл:

  • 220, 265, 413.89 мянган төгрөг буюу нийт хөрөнгийн 68.2 хувь,

цэвэр зээлийн үлдэгдэл:

  • 214, 829, 871.37 мянган төгрөг буюу нийт хөрөнгийн 66.6 хувь,

Зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 2.4 хувь, энэ хугацаанд олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2.7 хувьтай гарчээ.

Нэг тэрбум төгрөгөөс дээш зээлийн үлдэгдэлтэй хадгаламж зээлийн 29 хоршооны зээлийн дүн зах зээлийн нийт зээлийн 85.5 хувийг бүрдүүлжээ.


Энэ оны 1 дүгээр улиралд ХЗХ-дын бусдаас авсан зээлийн хэмжээнд банкнаас авсан зээл 43.3 хувь, санхүүгийн байгууллагаас авсан зээл 12.1 хувь, төсөл, хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 40.2 хувь, хойшлогдсон татварын өр төлбөр 5.3 хувийг тус тус эзэлж байна. Бусдаас авсан зээлийн 91.0 хувийг Улаанбаатар хотын зээл, 8.6 хувийг орон нутгийн зээл бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын ХЗХ-дын бусдаас авсан зээлийн хувьд:

  • 38.3 хувийг банкнаас авсан зээл,
  • 12.3 хувийг санхүүгийн байгууллагаас авсан зээл,
  • 43.9 хувийг төсөл, хөтөлбөрөөс авсан зээл,

Орон нутгийн ХЗХ-дын бусдаас авсан зээлийн хувьд:

  • банкнаас авсан зээл 82.8 хувь,
  • санхүүгийн байгууллагаас авсан зээл 9.9 хувь,
  • төсөл, хөтөлбөрөөс авсан зээл 2.5 хувь,

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар тооцоход дараах байдалтай байна Хадгаламж зээлийн 32 хоршоо зээлийн эрсдэлийн санг 134, 354.19 мянган төгрөгөөр илүү байгуулсан. Харин 8 хоршоо зээлийн эрсдэлийн санг 15,823.52 мянган төгрөгөөр дутуу байгуулсан байна.


Энэ оны 1 дүгээр улиралд 62 хоршоо зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан. Харин 11 хоршоо 5 болон түүнээс дээш зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадаагүй. Хөрөнгийн зах зээлийн хоршооны өгөөж 0.6 хувьтай гарлаа.


Сүүлийн 5 жилд ХЗХ-дын тоо тасралтгүй буурсан нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг 4 улирал дараалан хангаагүй, өөрийн хөрөнгөгүй болсон, хоршоологчдын өмчгүй болж үйл ажиллагаа нь доголдсон ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотой. Энэ оны 1 дүгээр улиралд Хорооны хуралдаанаар 1 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,  7 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэж  Санхүүгийн зохицуулах хороо тайлбар хийжээ. 

Холбоотой мэдээ