Засгийн газрын үнэт цаасыг арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-13 17:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 13-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 98.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 326.505 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+15.00%) болон "Их барилга" ХК (IBA+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Агротехимпекс" (ATI-6.45%) болон "Монгол Базальт" ХК (MBW -3.41%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1.006.300 төгрөгөөр арилжаалав. "TOP 20" индекс 0.4 хувиар өсч 18814.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.526.295.866.249.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ