Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-20 09:46:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаар бохирдолтой буюу чанарын индекс 297 байна. Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, 100 айл орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 120-140, бусад байршилд агаар хэвийн ба цэвэр байна.   


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ