Иранд интернетийн сүлжээг хэзээ сэргээхийг хэлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-20 11:55:17

ТЕХРАН. /РИА Новости/. Иран тайван нөхцөл байдалдаа эргэн орвол интернет сүлжээг сэргээх болно хэмээн тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Али Рабии мэдэгджээ.


“Мужуудад нөхцөл байдал тайван болж, хувийн ашиг сонирхлын үүднээс интернет ашиглахгүй гэсэн итгэл төрсний дараа интернеттэй холбогдох болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.  


Интернеттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж магадгүй байгаа тухай Али Рабии өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн хэдий ч одоогоор интернет сүлжээнд нэвтрэх эрх Иранд хязгаарлагдмал хэвээр байна. 


Түлшний үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Иранд эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөж эхэлсний дараа тус улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл интернет сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан юм. 

Холбоотой мэдээ