Интерпол өөрийнх нь талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн хэмээн Э.Моралес мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО. /TASS/.
Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага цэнхэр
мэдэгдэл тарааж, өөрийнх нь талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн хэмээн Мексикт
орогнол авсан Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес мэдэгджээ.
Интерполын цэнхэр мэдэгдэл нь гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэж буй хүний
байршил, явуулж буй үйл ажиллагааны талаарх нэмэлт мэдээллийг авах тухай хүсэлт
аж.
Э.Моралес Мекикээс эх орондоо эргэн ирвэл шүүхэд татагдаж болзошгүй болохыг Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес өмнө нь мэдэгдсэн юм.
Боливид өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Сонгуулийн
дээд шүүхийн мэдээлснээр, сонгуульд Эво Моралес ялалт байгуулсан юм. Түүний гол
өрсөлдөгч Карлос Меса энэ дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Боливид
эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал өрнөж эхэлсэн юм.