Б.Сэр-Од “Нагано марафон-2016”-д аман хүзүүдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпон улсын Нагано хотноо өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан 18 дахь удаагийн "Нагано марафон" олон улсын тэмцээнээс гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ.
Монголын холын зайн гүйгчдийн бахархал нь болсон гавьяат тамирчин Б.Сэр-Од 42 км 195 метрийн зайг 2 цаг 15 минут 56 секундэд туулсан амжилтаар энэ нэр хүндтэй тэмцээний мөнгөн медалийг зүүж шилдэг Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан байна. Энэ жилийн марафонд Жайрус Чанчима /Кени/-2:15:31:2. Б.Сэр-Од /Монгол/ 2:15:56:3. Тайга Ито /Япон/ 2:16:32:4. Лабан Мутай /Кени/-2:16:53:5. Фабиано Жозеф /Танзани/-2:17:35 нар эхний таван байрыг эзэлжээ.
Д.Өлзий