Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-05 18:16:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын иргэдийн их хэмжээний паспорт хил нэвтэрсэн асуудлыг шалгахад, Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлөө хасуулах зорилготой байжээ. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, Чингис хаан нисэх онгоцны буудалд өчигдөр БНХАУ-ын иргэн Е нь их хэмжээний Хятад иргэдийн паспортыг хил давуулахыг завдсан үйлдлийг илрүүлсэн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл шалгалтын хүрээнд, тэдгээр паспортын эзэд нь “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр зөвшөөрөл авсан байна. Энэ хугацаандаа буцаж ирэхгүйгээр бүр мөсөн нутаг буцсан тул хүлээсэн үүргийнхээ хүрээнд паспортдоо "хасав" тэмдэглэгээ хийлгэж, оршин суух зөвшөөрлийг нь хураалгахаар ийнхүү хилээр оруулж ирснийг нь тогтоосон байна.

Холбоотой мэдээ