Nikkei индекс хамгийн дээд үзүүлэлтдээ хүрч өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-12-13 13:48:29

ТОКИО. /TASS/. Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг Nikkei индекс Азидаа хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа эхлэх үед энэ жилийн хамгийн дээд үзүүлэлтдээ хүрч өссөн байна.


Арилжааны мэдээллээс үзвэл, арилжаа эхэлснээс хойш эхний 10 минутад Nikkei индекс 1.84 хувиар өсөж, 23 855.57 пункт болсон байна. АНУ, БНХАУ худалдааны гэрээний нөхцөлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл ханш ийнхүү өсөхөд  нөлөөлжээ.


Эхний үе шатанд АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны гэрээ байгуулах нөхцөлийн талаар хоёр улс тохиролцоонд хүрлээ гэж Bloomberg агентлаг урьд нь мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг хэлэлцээрийг баталсан бөгөөд энэ нь 12 дугаар сарын 15-наас Хятадын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаас зайлсхийх боломж олгох ажээ.


Холбоотой мэдээ