Л.Кудлов: Эхний шатны хэлэлцээрийн дагуу БНХАУ руу хийх экспортыг хоёр дахин нэмэгдүүлнэ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-19 08:55:36

Бээжин /МОНЦАМЭ/. “Америк, Хятадын худалдааны “эхний шат”-ны хэлэлцээр тохиролцоонд хүрч БНХАУ-руу хийх экспортоо АНУ хоёр дахин нэмэгдүүлнэ” хэмээн АНУ-ын Цагаан ордоны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов мэдэгдлээ.

Тэрээр Fox News-д өгсөн ярилцлагадаа “Уг хэлэлцээрийн дагуу бид Хятад улс руу хийх экспортоо нэг дахин нэмэгдүүлэх боломжтой болж байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт зарласан эхний шатны хэлэлцээрт тусгаснаар, Вашингтон БНХАУ-аас импортолж буй зарим бараа бүтээгдэхүүний татварыг бууруулж, үүний хариуд Хятад улс хоёр жилийн хугацаанд АНУ-аас 200 орчим тэрбум ам.долларын ХАА-н бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн, эрчим хүчний бүтээгдэхүүнийг авахаар тохиролцоод байгаа юм.

 

           

Холбоотой мэдээ