2019 онд Дундговь аймгийн нутгаар аялсан жуулчдын тоо 25 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-18 18:43:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-ын мэдээлснээр 2019 онд тус аймагт 22052 гадаад, дотоодын жуулчин ирсэн бөгөөд үүнээс 16767 нь гадаадын жуулчид байна.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаадын жуулчид 13,2 хувиар, дотоодын жуулчид 11,8 хувиар өссөн байна.

2019 онд Дундговь аймаг гадаад, дотоодын жуулчдыг татах хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан. Тодруулбал, 3000 морин хуурч, уртын дуучийг гол цөмөө болгосон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам, монгол ахуй, ёс заншлаа харуулсан үзүүлбэрүүд, айргийн баяр, тэмээн сүрэг, адуун сүргийн баяр, монгол зан заншлаа харуулсан уралдаан тэмцээн гээд маш олон үйл ажиллагааг Их, бага газрын чулуу, Онгийн хийд, Цагаан суварга, Сүм хөх бүрд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад  зохион байгуулжээ.

Гадаадын нийт жуулчдын 33,9 хувийг солонгос жуулчид эзэлж байнгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Солонгос, АНУ, Герман, Франц орны жуулчид хамгийн ихээр зорин ирсэн байна.

Холбоотой мэдээ